Энэтхэгтэй хийсэн тохиролцооны дагуу БНХАУ Гималайн нуруун дахь цэргийн байгууламжаа татан буулгажээ

Энэтхэгтэй хийсэн тохиролцооны дагуу БНХАУ Гималайн нуруун дахь цэргийн байгууламжаа татан буулгажээ

Өнгөрсөн оны 11-р сард АНУ-д төвтэй хиймэл дагуулын “Maxar Technologies” компани Гималайн бүс нутаг “Топка” голын орчимд БНХАУ цэргийн зориулалттай шинэ байгууламж барьж байгаа талаар мэдээлж байсан билээ. Тус газар нь БНХАУ, Энэтхэгийн маргаантай хилийн бүс юм.

Харин өчигдөр/2021.02.18/ “Maxar Technologies”-ээс Хятад улс цэргээ татаж, дэд бүтцээ татан буулгаж, хилийн дагуух хуарангаа чөлөөлснийг илтгэх хиймэл дагуулын гэрэл зургийг дэлгэжээ. Тодруулбал, Хятадын тал хэдэн арван тээврийн хэрэгсэл, барилгаа ул мөргүй арилгаж, хоосон газар үлдээсэн байна. 

Топка отчим дать Хятадын цэргийн байгууламж Өмнө ба Дараах зураг

Энэ сарын 10-ны өдөр хоёр тал нуурын өмнөд ба хойд эргийг хуваан, тус тусын бүс нутаг руу нэвтрэхгүй байхаар тохиролцсон юм. Хятадын тал дэд бүтцээ буулгасан нь энэхүү харилцан эвлэрэх тохиролцооны дараа болж буй эхний нааштай алхам болж байна.

Гурван улстай хил залгаа газар нутгийн нарийхан зурвас болох Докламын бүсийг Хятад, Бутан зэрэг улсууд эзэмшдэг. Гэхдээ Энэтхэгийн амин чухал судас болох Силигури коридортой ойрхон тул тус бүс нутагт хилийн маргаан эхэлсэн.

Анх 2017 онд  Бутан Хятадыг гэрээнийхээ үүргийг "шууд зөрчиж" нутаг дэвсгэрийнхээ дотор зам барьсан гэж буруутгасны дараа зөрчилдөөн эхэлсэн байдаг. Харин Бутантай албан ёсны дипломат харилцаа тогтоодоггүй Хятад улс уг газрыг өөрийнх нь эзэмшлийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсээр байгаа юм. 

Гэтэл энэ оны эхээр Энэтхэг, Хятадын хооронд Гималайн өөр нэг маргаантай хилийн дагуу цуст мөргөлдөөн болж, 20 гаруй цэрэг амь үрэгдсэн нь асуудлыг улам хурцатгасан. Энэ нь 1962 онд нэг нутаг дэвсгэр дээр дайн хийснээс хойш хоёр улсын хооронд болсон хамгийн ноцтой зөрчил болж байв. 

Хятадын цэргийн байгууламжийн зургийг хиймэл дагуулаас авсан байдал

Эх сурвалж: CNN

 

 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө