Амралтын өдрүүдэд УОК, Засгийн газар хуралдаж шинэ ЖУРАМ гаргана

Амралтын өдрүүдэд УОК, Засгийн газар хуралдаж шинэ ЖУРАМ гаргана

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 11-23-ны өдрийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон.  

Тус 12 хоногийн хатуу хөл, хорио ирэх даваа гаригийн 06.00 цагт дуусч зах, худалдааны төвөөс эхлээд үсчин, цайны газар гэх мэт аж ахуй нэгж, байгууллагууд хэвийн ажиллах горимд шилжих юм. 

Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газар энэ амралтын өдрүүдэд /2021.02.20-21/  хуралдаж аж, ахуй нэгж, компани, албан байгууллагуудад хандсан коронавирусийн халдварын үед ажиллах шинэ журам гаргана гэх мэдээлэл байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн шийдвэрийг нөгөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж. 

Дашрамд дурдахад, хатуу хөл хорионы 12 хоногийн хугацаанд  нийслэлийн бүх өрхийг "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хөтөлбөрийн хүрээнд шинжилгээнд хамруулж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинжилгээг авч дуусаад бүх аж, ахуй нэгжүүдээ нээнэ. Ногоон бүс болгох зорилготойгоор уг самналтыг эхлүүлж байна" гэж мэдэгдсэн билээ.