Монгол эрдэмтэд коронавирусийг “шүлснээс илрүүлдэг” оношлуурын хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ

Монгол эрдэмтэд коронавирусийг “шүлснээс илрүүлдэг” оношлуурын хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2 ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ/PCR оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлсэн байна. Өнөөдийн байдлаар шинжилгээг хамарснаас авах нь иргэдэд тухгүй байдал үүсгэдэг бол шинэ оношлуул шүлснээс авах ажээ. Уг төслийн ажлыг ирэх сард дуусгаж, хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Төслийн удирдагч нь доктор, дэд профессор Д.Нямбаатар зөвлөх нь доктор, профессор академич Г.Батбаатар нар бөгөөд АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр уг ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.