САНАЛ АСУУЛГА: Телевизүүдэд мөнгө өгөхийн тулд Юнивишнь төлбөрөө 2500 төгрөгөөр нэмж буйгаа мэдэгдэв үү

САНАЛ АСУУЛГА: Телевизүүдэд мөнгө өгөхийн тулд Юнивишнь төлбөрөө 2500 төгрөгөөр нэмж буйгаа мэдэгдэв үү

УИХ-ын чуулганаар батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Юнивишнь, Скаймедиа зэрэг компаниуд арилжааны телевизүүдэд төлбөр төлдөг болгосон. Тус хууль 2019 онд батлагдаж, 2020 оны долдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн. 

Иймд Юнивишнь ХХК ирэх гуравдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн “гурвалсан үйлчилгээнийхээ багцын төлбөр дээрээ нэмж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс болох 2500 төгрөгийг бодон, тооцох болсон” тухайгаа мэдэгджээ. 

Товчхондоо, иргэд тэр бүр үзээд байдаггүй МҮОНРТ-д сар бүрийн цахилгааны төлбөр дээрээ нэмж 1000 төгрөгийг төлдөг бол, ирэх сараас эхлэн Юнивишнь компаниас сар бүр авч буй үйлчилгээнийхээ төлбөр дээр 2500 төгрөгийг тэр бүр нь үзээд байдаггүй арилжааны телевизүүдэд зориулж төлдөг болох нь. 

Харин сүүлийн үед иргэд телевиз үзэхээ больж, олон нийтийн сүлжээ, интернетээс бүх мэдээллийг үздэг болсон гэдэг. 

Иймд иргэд хэрэглэдэггүй үйлчилгээндээ төлбөр төлөх нь хэр зохимжтой бол,  нөгөөтэй хуулиараа гурвалсан үйлчилгээ эрхлэгч компаниудад үүрэг болгосон байж болзошгүй төлбөрийг иргэдээс авах нь шударга ёсонд нийцэх үү гэсэн асуулт гарч байна. Мөн “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн өөрчлөлт иргэдийн анхаарал тэр бүр өртөхгүй батлагдсан нь нэр бүхий телевизүүд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийн төслийг шүүмжлэхгүй байх асуудлаар эрх баригчидтай тохиролцсон байж болзошгүй гэх эх сурвалжуудын хардлага байдаг. Учир нь ҮХНӨ 2019 оны арван нэгдүгээр сард соёрхон батлагдаж, 2020 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн билээ.  

Юнивишнь компаниас авч буй үйлчилгээ дээрээ нэмж, арилжааны телевизүүдэд 2500 төгрөг төлөхийг та зөвшөөрч байна уу?

Нийт: 150 саналтай