Эрдэмтэд “Pfizer”-ийн вакцины хоёр дахь тун хийх хугацааг хойшлуулахыг уриалжээ

Эрдэмтэд “Pfizer”-ийн вакцины хоёр дахь тун хийх хугацааг хойшлуулахыг уриалжээ

Канадын профессор Данута Сковронски болон Их Британийн эрдэмтэн Гастон Де Серрес нар өнгөрсөн даваа гарагт “Pfizer”-ийн вакцинтай холбоотой нэгэн судалгааны ажлыг “New England Journal of Medicine” шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлжээ. Уг судалгаанд дурдсанаар “Pfizer компанийн вакцины эхний тунг тарьсны дараа 92.6 хувийн үр дүнтэй дархлаа тогтож байгаа тул заавал хоёр дахь тунг тогтсон хугацаанд хийх шаардлагагүй, хойшлуулж болно” хэмээн дурдсан байна. Тэд АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт (FDA) тус компаниас ирүүлсэн бичиг баримтад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ. 

Нөгөө талаар дэлхий нийтэд вакцин өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа тул хоёр дахь тун хийх хугацааг хойшлуулснаар илүү олон хүнийг дархлаажуулах боломжтой гэж тэд харж байна.

Энэ талаар томуу ба амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн тархвар судлаач, профессор  Данута Сковронски “Вакцин хомстолтой байгаа энэ нөхцөлд хоёр дахь тунг хийх шаардлагагүй. Эсвэл хоёр дахь тун хийх хэмжээг хойшлуулах хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол вакцинд хамрагдаж чадаагүй олон хүн халдвар авч, нас баралт нэмэгдэх болно” гэжээ. 

Судалгааг эх сурвалжаас үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Эх сурвалж: Reuters, DW