БНХАУ-д уурхайн осол их гарч байгаа тул зарим уурхайн үйл ажиллагааг зогсоохоор шийдэв

БНХАУ-д уурхайн осол их гарч байгаа тул зарим уурхайн үйл ажиллагааг зогсоохоор шийдэв

Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын Шандун хотын Хушан мужийн алтны уурхайд дэлбэрэлт болж, аврах багийн ажилчид 11 уурхайчинг эсэн мэнд гарган авсан бол сураггүй болсон есөн уурхайчныг нас барсан байдалтайгаар олсон билээ. Тэгвэл өчигдөр/2021.02.18/ тус мужийн өөр нэгэн алтны уурхайд дахин осол гарснаар аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй зарим уурхайг хаах шийдвэр гарчээ. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Жаоюань хотын ойролцоох тус уурхайд гал гарч, зургаан хүн амь үрэгдсэн байна.

Гал нутгийн цагаар өглөөний 06:00 цагт “Цаожиова” алтны уурхайд гарсан бөгөөд тухайн үед ажил гүйцэтгэж байсан арван уурхайчин гарах гарцгүй болжээ.

Амьд үлдсэн дөрвөн уурхайчинг яаралтай эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байгаа аж. Иймд, Шандун мужийн онцгой байдлын газар алтны бус бүх уурхайд гуравдугаар сарыг дуустал шалгалт хийж, шаардлага хангаагүй зарим уурхайг бүрмөсөн хаахаар болсон байна. БНХАУ-ын уурхай дэлхийн хамгийн аюултайд тооцогддог бөгөөд 2020 онд  573 уурхайчин ослоос болж амь насаа алджээ. Өнгөрсөн есдүгээр сард Чунцин мужийн уурхайд хорт хий алдагдаж 16 хүн амиа алдаж байсан бол 12 дугаар сард өөр нэгэн уурхайд адил шалтгаанаар 23 хүн нас барсан юм.

Эх сурвалж: BBC