Сүүлийн 24 цагт 35 хүнээс халдвар илэрч, 27 хүн эдгэрч гэртээ гарчээ

Сүүлийн 24 цагт 35 хүнээс халдвар илэрч, 27 хүн эдгэрч гэртээ гарчээ

Сүүлийн 24 цагт 44503 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд Улаанбаатарт 35 хүнээс халдвар илэрчээ. Тус 35 тохиолдлоос "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээс 7  илэрсэн байна. Харин 28 тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын болон бусад хавьтал байжээ. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" хөтөлбөр есөн өдөр үргэлжлэхэд тус ажлын хүрээнд 54 хүнээс коронавирус илэрчээ. Үүний 26 нь анхдагч, 28 нь ойрын болон дам хавьтлын гэр бүлийн хүмүүс байжээ. 

Монгол улсад нийт 2686 халдварын тохиолдол бүртгэгдэж үүнээс 71 хувь нь эдгэсэн гэж ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ.  Одоо нийт 725 эмчлэгдэж байна. Эдгээрээс нэг хүний биеийн байдал маш хүнд, 5 хүн хүнд, 86 хүн хүндэвтэр, 636 хүн хөнгөн оноштой байна.

ҮЗЭХ: