LIVE: Энэ сарын 23-аас аж, ахуй нэгжүүдийн 95 хувийг, ирэх сарын 10-наас сургуулийг үе шаттай нээнэ

LIVE: Энэ сарын 23-аас аж, ахуй нэгжүүдийн 95 хувийг, ирэх сарын 10-наас сургуулийг үе шаттай нээнэ

Энэ сарын 23-аас /2021.02.23/ ажил, амьдрал хэвийн горимд шилжинэ. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж ажиллаж эхлэх аж, ахуй нэгжүүдийн дагаж мөрдөх журмыг гаргасан байна. 

Энэ талаар яг одоо Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өгч байна.  Тэрбээр аж, ахуй нэгжүүдийн 95 хувь буюу 22 мянган байгууллага ажиллаж эхэлнэ гэлээ.    

Мөн "Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Энэ сарын 23-аас иргэдийг вакцинжуулж эхэлнэ. Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ. Гадаадаас ирж буй иргэдийн тийзэд хөнгөлөлт үзүүлж байгаа. Ирээд тусгаарлалтын байраа өөрөө сонгоно. Сард 10-15 УДАА нислэг үйлдэнэ" гэлээ.

Ү3ЭХ: