Увс аймагт алтны уурхайн ухсан нүхэнд нэг иргэн унаж амь насаа алджээ

Увс аймагт алтны уурхайн ухсан нүхэнд нэг иргэн унаж амь насаа алджээ

Увс аймгийн Тариалан сумын “Бор хавцал” гэх нэртэй хууль бусаар алт олборлож байсан иргэн ухсан нүхэнд унаж амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, долдугаар сарын 29-ны өглөөний 05 цагт Увс аймагт байрлах алтны уурхайд алт олборлодог Улаанбаатар хотын харьяат эрэгтэй 31 настай А нь алт олборлож байх үедээ нүхэнд унаж газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг болсон байсан аж.

“Бор хавцал” гэх нэртэй  газарт алтны уурхай хэд хэд байдаг бөгөөд тэнд хууль бусаар алт олборлож хоолоо залгуулдаг маш олон хүн байдаг аж. Олон жил үйл ажиллагаагаа явуулсан уурхай байсан тул ухсан онгорхой нүх ихтэй тухай нутгийн иргэд мэдээлж байна. Талийгаач А нь өөрийн алт олборлодог байсан ухсан 32 метрийн нүх рүү унаж газар дээрээ нас барсаны хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.