Ирэх сарын 10-аас Улаанбаатарт биш хөдөө, орон нутагт танхимын хичээлийг эхлүүлнэ

Ирэх сарын 10-аас Улаанбаатарт биш хөдөө, орон нутагт танхимын хичээлийг эхлүүлнэ

Улсын онцгой комиссын өчигдрийн /2021.02.20/ хуралдаанаар танхимын хичээл сургалтыг эхлүүлэхтэй холбоотой шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ирэх сарын 10-ны өдрөөс /2020.03.10/ хичээл, сургуулийг үе, шаттай нээхээр болсон юм. Тэгвэл уг шийдвэр нь эхний ээлжид хөдөө, орон нутагт хэрэгжиж эхлэх аж.

Тухайлбал, ирэх сарын 10-аас Улаанбаатар хотод биш аймаг, орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэх юм байна. Иргэд, олон нийтийн хувьд Улаанбаатар хотод хичээл эхлэх нь гэх ойлголттой байгаа тул залруулж хэлж байна хэмээн Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ.