SOS: Нас барсан иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

SOS: Нас барсан иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Улсын гуравдугаар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд энэ сарын 18-ны өдөр Баянгол дүүрэгт амьдардаг “27 настай иргэн цус харвалт” гэсэн оноштой ирээд нас барсан байна. 

Ингээд түүний цогцост шинжилгээ хийхэд “коронавирусийн халдвар илэрсэн” гэх албан бус мэдээлэл байна. Учир нь талийгаач нь өмнө шинжилгээ өгөөгүй, харин түүний гэр бүлийн нэг хүн шинжилгээ өгч, хариу нь “сөрөг” гараад байжээ. 

Иймд талийгаачийн амиа алдсан шалтгаан коронавирусийн халдвар байсан байж болзошгүй гэж зарим эх сурвалж таамаглаж байгаа ажээ. 

Тодруулбал, тус вирусийн халдвар авсан хүний цус өтгөрдөг гэх мэдээлэл бий. Ингээд шинжилгээнээс халдвар ирсэн тул, цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөхгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь халдвартай хүний цогцсыг чандарлаж, оршуулах ажлыг “Зоонз судлалын үндэсний төв” хариуцна гэж УОК-ын шийдвэр гарсан билээ. Харин энэ талаар өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яам зэрэг албан эх сурвалжууд мэдээлэл хийгээгүй байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө