Өнөөдөр 22.00 цагт БНХАУ-аас хоёр дахь ээлжийн 300 мянган тун вакцин ирнэ

Өнөөдөр 22.00 цагт БНХАУ-аас хоёр дахь ээлжийн 300 мянган тун вакцин ирнэ

Монгол Улс “Ковид-19” цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжаар олгож буй вакциныг тээвэрлэсэн онгоц өнөөдөр өглөө Буянт-Ухаад газардсан бол хоёр дахь ээлжийн вакцин өнөөдөр орой БНХАУ-аас ирэх аж.

Тодруулбал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тус улсаас хандивлаж буй 300 мянган тун “Verocell” вакциныг тээвэрлэн авчирах ажээ. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн “Verocell” вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгаа бөгөөд манай улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа аж.

БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлоод байгаа юм. Вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 23:00 цагт монголд газардах юм.