А.Навальныйд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, торгууль ногдуулжээ

А.Навальныйд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, торгууль ногдуулжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд холбогдох хоёр шүүх хурал өнгөрсөн бямба гарагт/2021.02.20/ Москва хотод болжээ. Тодруулбал 2014 онд Авилгатай тэмцэх сангаас 4,8 сая долларыг завшсан хэрэг мөн  дайнд оролцсон ахмадуудын нэр хүндэд нь халдаж, гүтгэсэн гэх хоёр хэрэгт холбогдуулан шүүсэн юм.

Тэгвэл Москва хотын шүүхээс түүнд хахуультай холбоотой хэргээр оноосон тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ялаар солих тухай шийдвэрийг хэвээр үлдээж, 2014-2015 онуудад гэрийн хорионд байсан хугацааг нь харгалзан үзэж ялыг нь 45 хоногоор багасгажээ. Мөн Бабушкин дүүргийн шүүхээс Аугаа эх орны дайны ахмад дайчин, 94 настай Игнат Артеменког гүтгэсэн хэмээн А.Навальныйг буруутгаж, түүнд 850 мянган рублийн торгууль ногдуулжээ. Түүнийг ойрын хугацаанд цагдан хорих байр руу шилжүүлэх талаар ОХУ-ын хэвлэлүүд бичиж байна.