Шувууны ханиадны H5N8 вирус хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдэж, найман хүн өвджээ

Шувууны ханиадны H5N8 вирус хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдэж, найман хүн өвджээ

Шувууны ханиадны вирусийн H5N1, H7N9, H9N2 зэрэг бусад хувилбарууд шувуунаас хүнд халдаж, зарим тохиолдолд хүний аминд хүрэх өндөр аюултай байдаг. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын өмнөд хязгаарын нэгэн тахианы фермд шувууны ханиад дэгдсэний дараа H5N8 вирус шувуунаас хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгджээ. Тиймээс энэхүү тохиолдлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад бүртгүүлсэн байна.

Тодруулбал, тус фермийн нийт долоон ажилтан уг вирусийн халдвар аваад байгааг ОХУ-ын засгийн газраас мэдэгдсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн, халдвар авсан хүмүүсийн биеийн байдал сайн байгааг мэдээлжээ. Вирусийн H5N8 хувилбар сүүлийн саруудад ОХУ, Европ, Хятад, Ойрх Дорнод, Умард Африкийн шувууны аж ахуйнуудад илэрч байсан ч хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм.

 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө