“Монгол сарлаг” фестивалийг наймдугаар сард зохион байгуулна

“Монгол сарлаг” фестивалийг наймдугаар сард зохион байгуулна

Монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” фестивал наймдугаар сарын 17-ноос 20-нд Архангай аймагт болно.

Наадмын зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, сарлагийн үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь нэмэгдүүлсэн малчдын хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, зах зээлийг тэлэх, түүхий эдийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Наймдугаар сарын 18-нд Архангай аймгийн Их Тамир сумын Тайхарын талд зохиогдох “Монгол сарлаг” фестиваль “Сүрлэг хангай” сарлагийн парад, "Хөхдэй” уралдаант тэмцээн, "Сайхан сарлаг",  "Ганган сарлаг", "Сарлагт ээлтэй малчин", "Саглагар сагсаахай",  "Шимт идээ", "Арвин баялаг", "Уран сарлаг"  төрлөөр явагдана. Мөн жуулчдад зориулсан “Цагаадай” үзэсгэлэн, “Ягаадай” урлагийн тоглолтыг зохион байгуулна.