Эрдэнэтийн “нунтаглах” хэсэг эвдэрч, үйлдвэрийн тодорхой хэсэг бүрэн зогссоныг нууцалж байна  уу

Эрдэнэтийн “нунтаглах” хэсэг эвдэрч, үйлдвэрийн тодорхой хэсэг бүрэн зогссоныг нууцалж байна уу

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх гэж хэт их ачаалж, технологийн горим зөрчсөнөөс тус үйлдвэрийн “баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах” хэсэг буюу (КСИ) усгүй болж өнгөрсөн долоо хоногийн хугацаанд бүрэн гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өглөө. 

Тодруулбал, Өөрөө нунтаглах хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн боловсруулах хүдрийн 30-35 хувийг бэлдэж өгдөг байна. Харин нунтаглах хэсэг эвдэрснээр, эргэлтийн ус хөлдөж, усны түвшин 40 см багасч, далан нь хөлдсөн гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, Дэлхийн зах зээлд зэсийн үнэ ханш он гарсаар өндөр өсөлттэй байгаа ба Лондонгийн металлийн биржийн (LME) энэ сарын 19-ны өдөр зэсийн ханш 8806,5 ам.доллар болжээ. Цаашдаа ч ханш өсөх хандлагатай байгаа билээ.

Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн зэс үйлдвэрлэлийн тодорхой хэсэг бүтэн долоо хоног зогссон бөгөөд хэзээ хэвийн байдалдаа орох нь тодорхойгүй байж болзошгүй байна. 

Харин энэ хүнд үед Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа ээлжийн амралтаа авсан байж болзошгүй байгаа талаар албан бус эх сурвалж мэдээллээ. Учир нь иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг ирэх долдугаар сарын 01-ны өдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрээс төлөх болсон талаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх мэдэгдэж, өнөөдөр тус шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Иймд хариуцлагатай энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон уу” гэсэн асуултыг тус үйлдвэрийн албаны эх сурвалжид бид уламжлаад байна. Иймд бид удахгүй албаны эх сурвалжийн байр суурийг хүргэх болно. 




Өнөөдөр морь өдөр

27 минутын өмнө