Ц.Элбэгдорж: Мьянмарын нөхөд минь. Эрх чөлөөний төлөөх тэмцэлд бүү бууж өгөөрэй

Ц.Элбэгдорж: Мьянмарын нөхөд минь. Эрх чөлөөний төлөөх тэмцэлд бүү бууж өгөөрэй

Энэ сарын 01-ний өдөр Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын удирдлага, идэвхтнүүд, мөн төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин зэрэг тэргүүтэй нөлөө бүхий улс төрчдийг баривчилж цэргийн дэглэм тогтоосон. Үүнээс хойш Мьянмарын ард түмэн болон цэргийнхний хооронд эрх чөлөөний төлөөх тэмцэл үргэлжилсээр буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Мьянмарчуудад хандаж үг хэлжээ.

"Мяьмарчуууд эрх чөлөөтэй байх ёстой" хэмээн тодотгосон түүний хэлсэн үгэнд “Намайг Ц.Элбэгдорж гэдэг. Би та бүхэнтэй Монголоос ярьж байна. Эрх чөлөөний төлөөх энэ тэмцэлд та бүхэн ганцаараа биш...Та бүхний Ардчиллын эх хэмээдэг Аун Сан Су Чи 2013 онд Монголд айлчилж байсан. Бид танай ардчиллыг олж авсан хүнд хэцүү замнал, сорилтуудын талаар ярилцаж байлаа...

Мьянмарын хүндэт найзууд минь. Та бүхэнд хэлэх нэгэн захиас байна. Эрх чөлөөний төлөөх тэмцэлд бүү бууж өгөөрэй. Эрх чөлөөтэй болон эрх чөлөөгүй хэдэн тэрбум хүн та бүхнийг харж байна. Цэргийн хунта дэглэм хууль ёсны хийгээд ёс суртахууны эрх мэдлээ алдсан гэдгийг дэлхий ертөнц мэднэ...Монголчууд сүүн цагаан сацал өргөн та бүхэнд эрх чөлөөгөө хамгаалж, эрх чөлөөндөө хүрэхийг хүсэж байна” гэжээ.




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө