СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Буйр нуурын мөс цөмөрч хоёр автомашин унажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Буйр нуурын мөс цөмөрч хоёр автомашин унажээ

Буйр нуурын мөс цөмөрч, бага оврын ачааны болон суудлын автомашин нуурын усанд унажээ. Тухайн үед жолооч, зорчигч нар автомашинаасаа амжиж гарсан учир хүний амь нас эрсдээгүй байна.

Онцгой байдлын шумбагчид нуурын 8-9 метрийн гүнд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон татаж гаргажээ. Иймд цаг агаар дулаарч, гол усны мөс хайлан, цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.




Өнөөдөр үхэр өдөр

18 минутын өмнө