Ерөнхий сайдын хийлгэсэн "АстраЗенека" вакциныг тариулсны дараа бөөлжих, ханиах зэрэг шинж тэмдэг илэрнэ

Ерөнхий сайдын хийлгэсэн "АстраЗенека" вакциныг тариулсны дараа бөөлжих, ханиах зэрэг шинж тэмдэг илэрнэ

Өчигдөр /2021.02.22/ манай улс БНЭУ-аас хандивласан Их Британийн "АстраЗенека" компанийн вакцины 150 мянган тунг хүлээн авсан. Ийнхүү өнөөдрөөс эрсдэлт бүлэгт ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилчдыг дархлаажуулах ажил эхлэх юм. Вакцины анхны тунг Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард иргэдээ дархлаажуулалтад уриалсан юм. 

Тэгвэл түүний хийлгэсэн "АстраЗенека"-ийн вакциныг хийлгэхдээ ямар асуумж бөглөж, юуг анхаарах зүйлсийн мэдээллийг хүргэж байна.

Тус вакциныг тариулсны дараа бага зэрэг халуурах /37.8/, бөөлжих, нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх зэрэг томуу төст шинжүүд түгээмэл бус илэрч байгаа аж. Харин вакцин хийсэн хэсэг газарт улайх, хөндүүрлэх, хавдах, бие тавгүйрхэх, ядрах, бие зарайх, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, дотор муухайрах, үе мөч, булчин өвдөх урвал түгээмэл илэрч буйг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ. Тэгэхээр тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх, орчны температурт тааруулан хувцаслах, сайн хооллож шингэн зүйл уух, боолт хийж жин тавих, эм түрхэж болохгүйн дээр амны хаалт зүүх, гараа угаах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэглэх зэргийг анхаарах ёстой аж. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө