Дөрвөн хүү осолдсон хэрэгт холбогдуулж “Хан талст”-ийн захиралд яллах дүгнэлт үйлджээ

Дөрвөн хүү осолдсон хэрэгт холбогдуулж “Хан талст”-ийн захиралд яллах дүгнэлт үйлджээ

Өнгөрөгч 2020 оны тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XII хорооноос 10 хөвгүүн “Ханталст” компанийн хашаан дотор байрлах тогтоол усанд барилгын хөөсөнцөр хөвүүлэн тоглож байгаад дөрвөн хөвгүүн нь ийнхүү усанд живж, амиа алдсан билээ.

Тэгвэл тус хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газар хяналт тавьж, 2020 оны арван хоёрдугаар сард “Хан талст” компанийн захиралд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Сонирхуулахад, “Хан талст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг байна. Ш.Бат-Энх нь мөн "Хурдны зам" компанийн үүсгэн байгуулагч, захирал нь аж. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газар /ХТГ/-ын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа ажээ. Тэрээр Хан талст, Хурдны зам зэрэг компанийг ХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаж байсан байдаг. 




МАН-ын бүлэг хаалттай хуралджээ

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ