БШУЯ: Ирэх сарын 01-нээс хөдөө, орон нутагт, 15-нд нийслэлд танхимын хичээлийг эхлүүлэх санал гаргав

БШУЯ: Ирэх сарын 01-нээс хөдөө, орон нутагт, 15-нд нийслэлд танхимын хичээлийг эхлүүлэх санал гаргав

Ирэх сарын 15-аас /2021.03.15/ хөдөө, орон нутагт танхимын сургалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Улсын онцгой комиссоос мэдэгдсэн. Харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 15-ныг хүлээлгүй ирэх сарын 01-ээс хөдөө, орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэх саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байна. 

Учир нь ногоон бүс буюу хөдөөд хичээлийг танхимаар эхлүүлэхэд эрсдэлгүй учир хугацаа алдалгүй  эхлүүлэх нь зөв гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас үзэж байгаа аж. Харин Улаанбаатарт ирэх сарын 15-аас /2021.03.15/ танхимын хичээлийг эхлүүлэх саналыг гаргаж мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж байна. Улаанбаатарт коронавирусийн дархлаажуулалтын ажил эхэлсэн. Тэгэхээр уг ажилтай давхцуулж хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэж Улсын онцгой комиссоос үзээд буй.

Тиймээс эрсдлийн үнэлгээ хийгээд Улаанбаатарт яг хэдний өдөр хичээл эхлүүлэх асуудлыг хэд, хэдэн хувилбараар ярьж байгаа аж. 

Мөн танхимын сургалт эхэлбэл, нэг ангид суралцах хүүхдийн тоог 20 байлгаж түүнээс дээш нэмэхгүй гэж үзэж байгаа аж. Тэгэхээр сурагчдыг ээлжилж хичээлүүлэх ажээ. Хөдөө орон нутагт дотуур байр, хичээлийн танхимыг халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд аймгийн онцгой комиссын дарга үүнд хяналт тавих юм байна.