Д-ЫН ӨМГӨӨЛӨГЧ: Найз нөхдийн өр, авлагатай холбоотой мөнгө данс руу нь орсон гэж мэдэгдсэн /ВИДЕО/

Д-ЫН ӨМГӨӨЛӨГЧ: Найз нөхдийн өр, авлагатай холбоотой мөнгө данс руу нь орсон гэж мэдэгдсэн /ВИДЕО/

Цахим орчинд цацагдаад байсан хууль, шүүхийн нэр бүхий албан тушаалтнуудын бичлэгтэй холбоотойгоор олон мэдээ мэдээлэл цахим орчинд тарж эхэлсэн.

Өчигдөр тус бичлэг дээр гарсан Д гэх эмэгтэй хэвлэлд ярихдаа “зөвхөн дансны гүйлгээг үндэслэн хүнийг янхан болгочихож болохгүй, би одоог хүртэл эцэг, эхтэйгээ уулзаж чадаагүй, гэртээ харьж чадахгүй байна. Яагаад ийм зохион байгуулгатай гүтгэлэг хийж байгаа юм бэ. Би тэр өдөр зөвхөн найз нөхөдтэйгээ л уулзсан" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр тус хохирогч охидын өмгөөлөгч Тагнуулын ерөнхий газрын үүдэнд мэдээлэл өглөө. Тэрээр “Сая хохирогчдын өмгөөлөгчид нийлээд Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргалаа. Учир нь бичлэгт дурдагдсан нэр бүхий шүүгчдийг тагнасан, дагаж мөрдсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Миний үйлчлүүлэгчийн өгсөн мэдээллээр цагдаагийн алба хаагчид ажлын бус цагаар олноороо ирж, гэрээс нь авч явсан. Эрүү шүүлт тулгасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байсан.

Мөн хүмүүсийн ярьж байгаа шиг биеэ үнэлдэг байсан гэх хууль бус үйлдлийг огт хийж байгаагүй гэдгээ үйлчлүүлэгч маань мэдэгдсэн. Данс руу нь орсон мөнгө шүүгчдээс ороогүй, найзуудын хооронд болсон өр, авлагатай холбоотой гэж хэлсэн. Тиймээс одоо шалгалтын ажиллагаа дуустал хүлээх хэрэгтэй. Зөвхөн дансны гүйлгээг үндэслэн хүнийг ингэж гүтгэж болохгүй. Тухайн өдөр найз нөхөдтэйгээ уулзах гэж гарсан гэж надад хэлсэн. Тэр үед хөл хорио суларсан байсан үе. Мөн хүнийг найз нөхөдтэйгээ уулзах эрхийг нь хуулиар хориглоогүй" гэсэн юм.