МҮБХ: Харцага цолтой бөхчүүдийн барилдааныг ирэх сард зохион байгуулна

МҮБХ: Харцага цолтой бөхчүүдийн барилдааныг ирэх сард зохион байгуулна

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх гуравдугаар сарын 14-ний өдөр Харцага цолтой бөхчүүдийн дунд барилдаан зохион байгуулахаар болжээ.

Барилдах улсын харцага цолтой бөхчүүд хоёрдугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирэхийг МҮБХ-оос мэдэгдсэн байна. Тус холбоо “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулах аж. Уг төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар болжээ.

 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө