ШӨХТГ "Даргаа загнах өдөр"-тэй болжээ

ШӨХТГ "Даргаа загнах өдөр"-тэй болжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/ сар бүрийн сүүлийн долоо хоногийн хоёр дахь өдрийг "ДАРГАА ЗАГНАХ ӨДӨР" болгожээ. Дарга нар албан хаагчдын жаргал, зовлонг ойлгож удирдлага арга зүйгээр хангахдаа анхаарч байх ёстой. Дарга нарын буруу харилцаа, нийтлэг бус байдал, ажил дээр гарч буй асуудлууд байвал ШӨХТГ-ын ажилтнууд энэ өдөр бүх дарга нартаа нээлттэй хэлж, сануулж, загнах юм байна. Харин дарга нар эсэргүүцэлгүй хүлээж авч дүгнэлт хийх ёстой аж.