Хяналтын камерын бичлэг алдагдсанд хүлцэл өчиж, “Биг Кастел” компаниас мэдэгдэл гаргажээ

Хяналтын камерын бичлэг алдагдсанд хүлцэл өчиж, “Биг Кастел” компаниас мэдэгдэл гаргажээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд гарсан.

Харин хохирогчдын өмгөөлөгчдийн зүгээс тус иргэдийг хууль бусаар тагнаж, чагнасан байж болзошгүй тул Тагнуулын ерөнхий газарт гомдол хүргүүлээд байгаа юм. Тэгвэл “Park view” хотхоны хяналтын камерийг хариуцдаг “Биг Кастел” компаниас хүлцэл өчиж, мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын камерийг 24 цагаар ажлуулан хянадаг. Гэтэл хууль бусаар бичлэг алдагдаж, олон нийтэд цацагдан төрийн байгууллагын албан тушаалтан, нэр бүхий иргэдийн алдар нэрд халдсан явдалд хүлцэл өчиж буйгаа албан ёсоор мэдэгдье” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө