ОХУ “Спутник V” вакциныг дотооддоо их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байна

ОХУ “Спутник V” вакциныг дотооддоо их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байна

ОХУ “Спутник V” вакциныг дотооддоо их хэмжээгээр үйлдвэрлэх техникийн боломж, нөхцөл хомс байгаа хэмээн мэдэгджээ. Тиймээс тус вакциныг бүтээхэд санхүүжүүлсэн ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сангаас/RDIF/ Энэтхэг, Бразил, Өмнөд Солонгос, Словак, Серб зэрэг 10 гаруй улс орны биотехнологийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулсан байна. Тус сангийн мэдээлснээр 10 орны 15 үйлдвэрлэгчид 1.4 тэрбум тун вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна гэжээ. Өөрөөр хэлбэл, “RDIF” Оросын дотоодын үйлдвэрээс илүү гадаадын үйлдвэрүүдэд илүү найдаж байна гэсэн үг юм.

Гэвч одоогоор нэр дурдсан тэдгээр улс оронд “Спутник V” вакциныг үйлдвэрлэл эхлээгүй байгаа юм. Тус улсын нийт хүн амын тоо 146 сая. Үүнээс 100 сая орчим нь насанд хүрэгчид бөгөөд эдгээр иргэнийг вакцинжуулахад 200 сая орчим сая тун вакцин шаардлагатай.Гэсэн ч вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч ОХУ-д вакцинжуулалт ихээхэн удаашралтай явагдаж байна хэмээн эрх баригчид мэдээлжээ.

Эх сурвалж: Financialtimes

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө