Туркт НЭГ ЖИЛ гацсан "Шонхоодой" циркийн хүүхдүүд өнөөдөр эх орондоо ирнэ

Туркт НЭГ ЖИЛ гацсан "Шонхоодой" циркийн хүүхдүүд өнөөдөр эх орондоо ирнэ

Турк улсад тоглолт хийхээр очоод бүтэн жил гацсан “Шонхоодой” циркийн жүжигчин есөн хүүхэд өнөөдрийн Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж байна. “Шонхоодой” циркийн бүрэлдэхүүнд амьдралын хүнд нөхцөлд байсан, өнчин хүүхдүүд харъяалагддаг билээ. 

Тус циркийнхэн өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард тоглолт хийхээр Туркийг зорьсон юм. Очсон даруйд нь коронавирусийн халдвартай холбоотойгоор тус улс хөл, хорио тогтоосноос болж төлөвлөсөн тоглолтоо тоглож чадаагүйгээс үүдэн санхүүгийн хүнд хямралд орсон. Үүнээс хойш хүүхдүүд бүтэн нэг жил маш хүнд орчин, нөхцөлд байж  нэгийнх нь бие хүндэрч ч байсан удаатай. 

Хүүхдүүдийг эх оронд нь авчрахад УИХ-ын гишүүн С.Одонтуяа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр Улсын онцгой комисс, Туркийн Элчин сайдын яам зэрэг холбогдох байгууллагад хандан хүүхдүүдийг нислэгт багтааж тийз, тусгаарлах зардлыг шийдвэрлүүлсэн байна. 




Өнөөдөр бич өдөр

37 минутын өмнө