Модель Ж.Энэрэл "Mercedes-Benz" брэндийн шинэ загварын нүүр царай болжээ

Модель Ж.Энэрэл "Mercedes-Benz" брэндийн шинэ загварын нүүр царай болжээ

Нью-Йоркийн “Muse” агентлагт харьяалагддаг монгол бүсгүй Ж.Энэрэл загварын ертөнцөд хөл тавиад найман жил болжээ.

Энэ хугацаанд дотоодын томоохон брэндийн нүүр царай болж, гадны олон сэтгүүлийн нүүрийг чимж байв. Тэрээр Нью-Йорк, Милан, Лондон, Парис гээд дэлхийн хамгийн том загварын долоо хоногуудад оролцсон, дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол модель юм. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард Парисын загварын долоо хоногт “Хермес”-ийн тайзнаа алхаж байсан юм.

Тэгвэл энэ онд түүний кареерь дахин нэг шатаар дээшилж "Mercedes-Benz C-Class” (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болжээ. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө