Иргэн Б-г “Орон байр, бусад зүйлээр хангасан” байж болзошгүй гэж шалгаж байгаа юу

Иргэн Б-г “Орон байр, бусад зүйлээр хангасан” байж болзошгүй гэж шалгаж байгаа юу

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, АТГ, Үндэсний аюулгүй байдлын ажилтан гэх хэсэг залуус “нийслэлд хөл хорио тогтоосон” үеэр бөөгнөрч биеэ үнэлэлтийг зохион байгуулсан байж болзошгүй гэх бичлэгийн үргэлжлэл буюу дээрх залуусын зарим нь “цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг” өчигдөр /2021.02.24/ цахим орчинд цацагдсан.

Мөн тус бичлэгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлсэн нь “Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль”-ийг зөрчиж байх талтай юм. Учир нь тус хуулийн 5.1 –д “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно” гэж заасан байдаг. Иймд бид одоо хөндөх сэдэвтээ өчигдөр цацагдсан “цахилгаан шатанд гаргаж буй зүй бус үйлдлийн бичлэг”-ийг гаргахгүй болно.

-“ОРОН БАЙР, БУСАД ЗҮЙЛЭЭР ХАНГАСАН” БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ИРГЭН Б-Г ШАЛГАЖ БАЙГАА ЮУ-

Тус цахилгааны шатан доторх бичлэгээс харвал Б гэх иргэн тус хууль бус үйлдлийг зохион байгуулсан байж болзошгүй байгаа юм. Учир нь тус бичлэгт гарснаар “хэсэг хүмүүс цахилгаан шатанд орж ирэх ба тэдний дараа орон байрны хаалга түгжин Б орж ирэх бөгөөд тэрээр тус газарт “зүй бус үйлдэл гаргаж” эхэлдэг.

Иймд Б-ыг тус хуулийн бус ажиллагааг “орон байр, бусад зүйлээр хангасан” байж болзошгүй гэж үзэн хуулийн байгууллагаас шалгаж байж магадгүй юм.

Бичлэгийн хэгсээс

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12.6.2 –д “Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Харин дээрх үйл явдлын “эхний бичлэг” олон нийтэд цацагдаж, “Clubhouse” –д энэ талаар хэлэлцүүлэг өрнөх үеэр дээр гарсан, иргэн Б энэ талаар тайлбар өгч асуултад хариулсан байдаг.

Тэрээр “Би ҮАБЗ-д ажилладаг биш өмгөөлөгч хүн… Коронавирус гарсантай холбоотойгоор уулзаагүй удсан багийн найзууд цуглаж, уулзсан ийм л асуудал байгаа юм. Түүнээс биш бид зохион байгуулалттайгаар уулзалт зохиосон зүйл байхгүй. Миний санаж байгаагаар 2021 оны нэгдүгээр сарын 21 –ны өдөр болов уу. Камерын бичлэг дээр нь огноо нь байсан байх …  Би Гансүх даргыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад МИАТ-д ажиллаж байсан. Тэгэхээр энэ асуудал дээр архидалт болоод, олон тооны биеэ үнэлэгчид авч ирээд, найрлаж наргиад байсан асуудал байхгүй…” зэргээр байр сууриа илэрхийлсэн байдаг.  

-“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ХОРОО”-НЫ НИЙТ 9 ГИШҮҮНИЙ 5-ЫНХ НЬ БҮРЭН ЭРХ ДУУСГАВАР БОЛЖЭЭ-

Харин тус бичлэгт гарсан гэх эмэгтэйн өмгөөлөгч өчигдөр мэдээлэл хийж “Хүмүүсийн ярьж байгаа шиг биеэ үнэлдэг байсан гэх хууль бус үйлдлийг огт хийж байгаагүй гэдгээ үйлчлүүлэгч маань мэдэгдсэн. Данс руу нь орсон мөнгө шүүгчдээс ороогүй, найзуудын хооронд болсон өр, авлагатай холбоотой гэж хэлсэн. Тиймээс одоо шалгалтын ажиллагаа дуустал хүлээх хэрэгтэй. Зөвхөн дансны гүйлгээг үндэслэн хүнийг ингэж гүтгэж болохгүй” гэж мэдэгдсэн юм.

Энэ мэтээр дээрх бичлэгүүдийн тойрсон сэдэв иргэн Д, /эмэгтэй/, иргэн Б /эрэгтэй/ гэсэн хүмүүсийг тойрох болоод байна. Харин энэ шуугианы хажуугаар тус үйл явдалд нэр холбогдоод байгаа шүүгч нар хариуцлагаас мултарч болзошгүй гэх хардлага байна.

Учир нь “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.1 –д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж тусгасан байдаг. Тодруулбал, тэдний тус бичлэг нь зохисгүй байдалд гаргасанд хамаарч байж болзошгүй юм. Мөн тэд “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн зорилгод заасан ““Шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэснийг ч алдагдуулсан байхыг үгүйсгэхгүй юм.

Гэтэл дээрх нэр холбогдоод буй шүүгчдийн “ёс зүйн алдааг хэлэлцэж, албан тушаалаас нь огцруулах асуудал”-ыг хөндөх ёстой “Шүүхийн ёс зүйн хороо”-ны нийт есөн гишүүний “тавынх нь бүрэн эрхийн хугацаа” дуусаж, дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд зарим иргэд "хууль зөрчсөн үйлдлийг мэдээж шалгаж тогтооно, харин тус асуудалд нэр холбогдсон шүүгч нарт нэн даруй хариуцлага хүлээлгэх ёстой" гэж буй юм.