Л.Оюун-Эрдэнэ: Хүн амынхаа 50 хувийг вакцинжуулж чадвал тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр судалж байна

Л.Оюун-Эрдэнэ: Хүн амынхаа 50 хувийг вакцинжуулж чадвал тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр судалж байна

Өнөөдөр өглөө 07:40 цагт Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа.

Энэ үеэр “Манай аялал жуулчлалын салбарын хувьд агаарын тээвэр дээр сул. Тасалбарын үнэ, өрсөлдөөн, глобачлал, нээлттэй байдал сул. Мэдээлэл нэгдсэн урсгалд орж чадахгүй байна. Компаниуд өөрсдөө маркетинг хийж, дэлхий дахинд нэгдсэн нэг ойлголт, сурталчилгааг хийж чадахгүй байгаатай холбоотой. Байгалийн нөөцийн хувьд боломжтой ч сурталчилгаа их муу. Дэд бүтэц сул. Орон нутгийн нислэгтэй холбоотой асуудлыг зайлшгүй хийх шаарддагатай. Дэлхийн орнууд буюу Япон, БНХУ, ОХУ, Хятад энэ асуудлууд дээр цогц.

Монгол Улсын аймаг, бүс нутгийн онцлогоор нь асуудлыг авч үзвэл илүү зохимжтойг "Алсын хараа 2050" хөтөлбөрт тусгасан. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг өвлийн аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний тал руу хөгжүүлэх нь зүйтэй. Хөвсгөл бол байгалийн аялал жуулчлалын бүс, Улаанбаатар хот соёлын аялал жуулчлалын бүс гэдэг байдлаар харах нь зүйтэй юм. Вакцинжуулалт эхэлсэн. Хэрэв дархлаажуулалт амжилттай хэрэгжвэл хилээ нээнэ. Мөн гадаад худалдаа, дипломат уулзалтуудад уян хатан хандах бодлого баримталж байгаа. Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр судалж байгаа. Гэхдээ энэ нь хоёр зүйлээс шалтгаална. Бид энэ хугацаанд хүн амынхаа нийт 50 хувийг вакцинд хамруулж чадвал хилээ нээх боломжтой гэж үзэж байна" гэж мэдэгджээ.