Ерөнхий сайдын зөвлөхөөр Э.Болормаа, А.Амундра, Т.Хаш-Эрдэнэ, Л.Цэдэвсүрэн, Ж.Энхбаяр нар ажиллана

Ерөнхий сайдын зөвлөхөөр Э.Болормаа, А.Амундра, Т.Хаш-Эрдэнэ, Л.Цэдэвсүрэн, Ж.Энхбаяр нар ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилжээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж.

Дашрамд дурдахад, хэд хоногийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,  Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр А.Амундра, Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнэ,  Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэн нар томилогдон ажиллаж байна.