Хөвсгөл аймагт автомашин шатаж, 59 настай эрэгтэй нас баржээ

Хөвсгөл аймагт автомашин шатаж, 59 настай эрэгтэй нас баржээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Удган сэрүүний нам даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Суудлын автомашины онхолдож шатсаны улмаас нэг хүн нас барсан тухай мэдээллийг 02.24-ний өдрийн 14:55 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Хэргийн газар дээр очиход тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/, А/38 настай эрэгтэй/ нар “Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсны улмаас иргэн А /59 настай, эрэгтэй/ нас барсан байжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 16:20 цагт явсан бөгөөд 22:15 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажилласан бөгөөд цогцсыг цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.