Өвөрхангайгаас Өмнөговь аймагт отроор очиж, 600 малаа алдсан Л.Хүрэлбаатарт тусламж үзүүлжээ

Өвөрхангайгаас Өмнөговь аймагт отроор очиж, 600 малаа алдсан Л.Хүрэлбаатарт тусламж үзүүлжээ

Өвөрхангай аймгийн Богд сумын малчин Л.Хүрэлбаатар энэ жил малаа оторлуулахаар Өмнөговь аймгийн Ханхонгор суманд эхнэр, долоон хүүхдийн хамт иржээ. Гэвч нутгаасаа 720 толгой малтай гарсан малчин Л.Хүрэлбаатарынх хоёр сарын дотор 80 гаруй малтай л үлдсэн байна. Ихэнх мал нь осгож үхсэн өлдөж үхсэн мал ч байгаа аж.

Тэдний асуудлыг Өмнөговь аймгийн ЗДТГ, ИТХ болон Залуучуудын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл олж харч, тусламжийн гараа сунгажээ.

Өчигдөр тус байгууллагуудын төлөөлөл малчин Л.Хүрэлбаатарынд очиж 10 боодол өвс, 20 литр бензин, иргэдээс цугларсан хандивын мөнгө зэргийг өгчээ. Ингэхдээ 400 мянган төгрөг бэлнээр өгч, 270 мянган төгрөгний хүнс аваачиж өгсөн байна.