Хархорин суманд иргэн шатаж, амиа хорлосон тул “саванд шатахуун худалдах”-ыг хоригложээ

Хархорин суманд иргэн шатаж, амиа хорлосон тул “саванд шатахуун худалдах”-ыг хоригложээ

Энэ сарын 23-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Үерийн жалга” гэдэг газар 50 настай, эрэгтэй шатаж нас барсан байдалтай олдсон. Одоогоор тухайн иргэний нас барсан нөхцөл шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.

Вангийн-Овоо багийн “Үерийн жалга” гэх газар нь аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т байрладаг бөгөөд тус аймгийн онцгой байдлын газар 02.23-ны өдрийн 09:58 цагт дуудлага хүлээн авчээ.

Ингээд Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 4 км замыг туулан 10:02 цагт очиход тус сумын харьяат иргэн 50 настай, эрэгтэй Г шатаж нас барсан байжээ.

Энэ талаар Хархорин сумын иргэн Б хэвлэлд ярихдаа “Тухайн эрэгтэй гэр бүлдээ гэрээслэл бичиж үлдээгээд амиа алдсан байсан. Цар тахлын үед хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхэд хэцүү байгаа нь нөлөөлсөн байж болзошгүй юм. Талийгаачийн ах дүү нар хөдөө байдаг гэсэн. Зах дээр таксинд явдаг жолооч юм билээ. Бие дээрээ бензин асгасан учир цээжнээсээ эхэлж шатсан байх гэж сумын иргэд ярьж байгаа. Тиймээс шатахуун түгээх газрууд саванд бензин өгөхөө больсон” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө