“АстраЗенека” вакцин тариулсны дараа илэрч болох шинж тэмдгүүдийг нэрлэв

“АстраЗенека” вакцин тариулсны дараа илэрч болох шинж тэмдгүүдийг нэрлэв

Энэ сарын 22-ны өдөр БНЭУ-аас манай улсад “АстраЗенека” вакцины 150 мянган тунг хүлээн авч 23-ны өдөр бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүлсэн. ЭМЯ-ны мэдээлснээр өнөөдрийн байдлаар 3112 эрүүл мэндийн байгууллагын ажилчид вакцин хийлгээд байна. Тэгвэл вакцин хийлгэсний дараа илэрч болох шинж тэмдгүүдийг нэрлэлээ. Үүнд:

  • Халуурах
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх
  • Чичрүүдэс хүрэх
  • Даарах
  • Бүх бие, үе мөч өвдөх
  • Ядрах
  • Хамар битүүрэх
  • Тариулсан хэсэгт улайх, хавдах

Мөн вакцин хийлгэснийхээ дараа дараах зүйлүүдийг анхаарыг зөвлөлөө.

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
  • Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
  • Халдвар хамгаалалтын дэглэмийг сахих/амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих/,
  • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах,
  • Боолт хийх, эм тос түрхэх, хөхний сүү, гялгар уут бусад зүйлээр жин тавихгүй байх,
  • Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх.