ЭЕШ-ыг зургадугаар сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөж байна

ЭЕШ-ыг зургадугаар сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөж байна

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭЕШ-ийг зургадугаар сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар хэллээ.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат "ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөө эхэлсэн. Шалгуулагч иргэний үнэмлэх, цээж зураг, арын фон нь цайвар цулгуй өнгө байх хэрэгтэй. Мөн шалгуулагч өөрийн и-мэйл хаягтай байх хэрэгтэй. Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.

Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар манай үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой. ЭЕШ-ийг зургадугаар сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг эцэслэн тогтооно.

Боловсролын үнэлгээний төвөөс чат бот ашиглалтад оруулж байгаа. Сүүлийн хоёр жил ЭЕШ-д шууд засалтыг нэвтрүүлсэн. Шалгалт дууссаны дараа засалтыг шууд хийгээд лайваар үзүүлэх ажиллагааг зохион байгуулна. Мөн Монгол, Англи хэлний шалгалтын хувьд сонсоод ойлгох чадварын шалгалтыг нөхөх юм уу өөр хэлбэрээр зохион байгуулна. 100 орчим шалгалтын байрыг бэлдэж байна" гэв.