Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын  нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Дархадын хотгор, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,  Идэр, Туул, Тэрэлж,  Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2021 оны 02 дугаар сарын 27-ноос 03  дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.