Өнөөдөр “Спутник-V” вакцины эхний ээлж ирнэ

Өнөөдөр “Спутник-V” вакцины эхний ээлж ирнэ

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины эхний ээлж өнөөдөр ирнэ гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ. Энэ талаар тэрбээр  "Дараагийн татан авалтыг хийх бэлтгэл хангагдаж байгаа. Иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэлж байна" гэж цахим хуудсандаа бичжээ.

Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150 мянган тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ. Түүнчлэн БНХАУ-аас Синофарм вакциныг 300 мянган тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхлүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.

ОХУ, болон БНХАУ-ын вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй ч нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа  хэмээн эрх баригчид мэдээлж буй. Эдгээрээс гадна манай улс АНУ-ын эм үйлдвэрлэгч "Pfizer" компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.