Лэди Гага нохойг нь олж өгсөн хүнд 500 мянган ам.долларын мөнгөн шагнал өгөхөө амлажээ

Лэди Гага нохойг нь олж өгсөн хүнд 500 мянган ам.долларын мөнгөн шагнал өгөхөө амлажээ

Лхагва гарагийн орой дэлхийн поп од Лэди Гагагийн хайртай хоёр нохойг үл мэдэгдэх этгээд Холливүүд дэх гэрийнх нь ойролцоогоос хулгайлжээ.

Тодруулбал, нохойг нь салхилуулж явсан залууг хагас автомат буугаар буудаж, шархдуулаад франц бульдог үүлдрийн Кожи, Густав нэртэй хоёр нохойг нь авч явсан байна. Нохой салхилуулагчийн биеийн байдал хүнд, эмнэлэгт байгаа бөгөөд сүүлийн үед тус улсад өндөр үнэ хүрдэг франц бульдог үүлдрийн нохойг ашиг олох зорилгоор хулгайлж үржүүлэх гэмт хэрэг түгээмэл гардаг болжээ.

Тиймээс дуучин Лэди хоёр нохойг нь буцааж өгвөл $500 мянгын мөнгөн шагнал өгөхөө амласныг эх сурвалжууд өчигдөр мэдээлсэн байна. Лэди Гагад франц бульдог үүлдрийн гурван нохой байдаг бөгөөд Мисс Эшиа нэртэй нохой нь хулгайчаас зугтаж амжжээ.

Эх сурвалж: New York Times