ЭМЯ: Нийт 30 хүнээс коронавирус илэрсний 16 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-тэй холбоотой

ЭМЯ: Нийт 30 хүнээс коронавирус илэрсний 16 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-тэй холбоотой

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт шинээр илэрсэн халдварын мэдээллийг танилцууллаа. Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод коронавируст халдварын 30 шинэ тохиолдол батлагдлаа. Эдгээрийн 16 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ий хүрээнд халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтал байна. Үлдсэн нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн анхны болон хоёр, гуравдахь шинжилгээнээс халдвар илэрлээ. 

Ингэснээр дотоотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 2315, зөөвөрлөгдөн орж ирснийг оруулбал улсын хэмжээнд 2831 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт өвчилсөн хүний 2150 нь буюу 76 хувь эдгэрсэн байна" гэв.