Монголын "Lilgun" баг "Dota2" төрлөөр Азийн тэмцээнд түрүүлжээ

Монголын "Lilgun" баг "Dota2" төрлөөр Азийн тэмцээнд түрүүлжээ

Дэлхийн видео тоглоомын зах зээл дээр амжилттай яваа "Valve" корпорациас зохион байгуулсан "Dota2" төрлийн "DPC 2021: S1 – SEA" тэмцээний доод шатанд Монгол улсын "Lilgun" баг түрүүлж, 17 мянган ам.долларын шагналыг авчээ.

Тэд тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр /2021.02.25/ Мьянмарын "Yangon Galacticos" багийг хоёр ээлжийн тоглолтонд хожсоноор нийт таван хожил, хоёр хожигдолтойгоор түрүүлж, ирэх улиралд дээд шатанд өрсөлдөх эрхтэй болжээ.

"Lilgun" багийн бүрэлдэхүүн:

  • Hard support – Б.Хишигбат “Hishgee”
  • Support – Н.Батбаясгалан “Ace12”
  • Offlane – М.Төгөлдөр “Marvel”
  • Carry – Б.Алтангинж “Lil”
  • Mid lane– О.Сүхбат “Sancity”

“Lilgun” баг оны эхээр MESA буюу Монголын цахим спортын холбооноос зохион байгуулсан "MESA Pro Series #2" тэмцээнд мөн аваргалжээ.