БИДНИЙ ТУХАЙ: Монголд он гарсаар 19 хүн ахуйн түймэрт өртөж амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна

БИДНИЙ ТУХАЙ: Монголд он гарсаар 19 хүн ахуйн түймэрт өртөж амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна

“Монгол улсад 2021 он гарснаас хойш 19 хүн ахуйн гал түймэрт өртөж амь насаа алджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн найм нь хүүхэд байсан аж. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээх, хайхрамжгүй байдал, цахилгааны холболт зэрэг нь гал гарах гол шалтгаан болж буй талаар тус улсын албаныхан мэдэгджээ” хэмээн БНХАУ-ын Төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Хамгийн сүүлд гуравхан хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд айлын гэр шатаж бага насны хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амиа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь гэртээ харгалзах хүнгүй байхдаа эндэж байгааг албаныхан сануулж байна.

Эх сурвалж: Хinhua