“Эх орон” телевизийг Г.Анхбаяр “MCS”-ийн хөрөнгөөр биш өөрийн мөнгөөр худалдаж авсан гэв

“Эх орон” телевизийг Г.Анхбаяр “MCS”-ийн хөрөнгөөр биш өөрийн мөнгөөр худалдаж авсан гэв

Шоу бизнест хөл тавиад арваад жил болж буй жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр Эх орон телевизийн худалдан авчээ. Тодруулбал, тэрээр тус телевизийн авах яриа, хэлэлцээрээ 2020 оны аравдугаар сараас эхлүүлж, арван хоёрдугаар сард өөрийн болгосон байна.

Учир нь “Эх орон” телевизийг өмнө нь “Тэнгэрлэг эх орон” ХХК-иар дамжуулж УИХ-ын гишүүн, Ажнай группийн эзэн Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг байсан бол, тус мэдээлэл арван хоёрдугаар сард өөрчлөгдөж, Г.Анхбаяр эзэмших болжээ. 

Эх сурвалж: УБЕГ

Сонирхуулахад, Г.Анхбаяр нь “MCS”-ийн Ж.Оджаргалын эгчийн охинтой гэр бүл болж, хурим хийсэн байдаг. Энэ утгаараа “Эх орон” телевизийг “MCS” групп худалдаж авсан гэх мэдээлэл нийгэмд гараад байгаа ажээ. Харин Г.Анхбаярын ойрын эх сурвалж “Анхаа найз нөхөдтэйгөө нийлж,  хамаг мөнгөө шавхаж тус телевизийн авсан” гэсэн мэдээллийг манай редакцад өгсөн юм.