ФОТО: АНУ-ын сансрын судалгааны робот Ангараг гарагаас HD зургуудыг илгээжээ

ФОТО: АНУ-ын сансрын судалгааны робот Ангараг гарагаас HD зургуудыг илгээжээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Perseverance rover” сансрын судалгааны төхөөрөмж Ангараг гараг дээр амжилттай газардсан билээ. Үүнээс хойш улаан гарагийн шинэ зураг, бичлэгүүдийг эх дэлхий рүү илгээсээр байна. Өчигдөр/2021.02.25/ гэхэд нягтаршил сайтай, HD зургуудыг НАСА-руу явуулжээ.

Энэ удаагийн судалгааны гол зорилго нь 3.9 тэрбум жилийн өмнө оршин тогтнож байсан Ангарагийн эртний нуурын суурин болох Жезеро тогоог судалж, чулуулаг, хөрсөн дэх бичил биетийг хайж олох юм. Өөрөөр хэлбэл уг гарагт ямар нэг ургамал ургахад шаардлагатай эрдэс бодис, био ул мөр байгаа эсэхийг хайж олоход чиглэгдэж байна. Хөлөг өмнө нь Ангараг гараг дээр хэзээ ч ашиглаж байгаагүй нарийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон учир даалгавраа амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар НАСА-ийн эрдэмтэд онцлон хэлж байна. 

Эх сурвалж: CNN