Халдвар авсан гэж автобусанд тусгаарлагдсан хүү “гомдолгүй” хэмээн мэдүүлжээ

Халдвар авсан гэж автобусанд тусгаарлагдсан хүү “гомдолгүй” хэмээн мэдүүлжээ

Энэ сарын 10-ны өдөр “Нисэх-Гуравдугаар эмнэлэг” чиглэлийн автобусаар зорчиж явсан хүүг “коронавирусийн сэжигтэй тохиолдол” гэж тусгаарлахдаа гавлаж, гадаа олон цагаар гадаа зогсоосон хэрэг гарсан.

Тодруулбал, хүүг сэжигтэй тохиолдол гэж үзэн сууж явсан автобусыг нь 30 гаруй зорчигчийн хамтаар нэг дор зургаан цагийн турш тусгаарласан. Гэтэл автобусанд хамт зорчиж явсан зарим хүн элдвээр хэлж гоочилж эхэлсэн тул хүү “гадаа гараад зогсож байя” гэж хэлсэн байдаг. Гэтэл хүүг цагдаа нар дөрвөн талаас нь барьж, гэмт хэрэг хийсэн хүн шиг гавласан нь олон хүний уур бухимдлыг төрүүлээд өнгөрсөн. Тухайн үед автобусанд хамт зорчиж явсан иргэнтэй бид болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж байсан билээ. Тэгвэл Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар хүүтэй уулзжээ.

Харин хүү аль нэг албан тушаалтан, байгууллагад гомдол гаргахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Гэхдээ ХЭҮК “хүний эрх зөрчигдсөн” гэж үзэж чиг үүрэг бүхий байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, цаашид хүний эрхийн асуудалд анхаарч ажиллах чиглэл өгчээ.

Тодруулбал, коронавирусийн халдвар авсан хүмүүсийг тусгаарлах, эмнэлэгт албадан хүргэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа алба хаагчид нэгдсэн чиглэлгүй, хүнлэг харьцах зааварчилгаа, аргачлалгүйгээс халдвар авсан хүнийг айлгах, сэтгэл санаа эрүүл мэндийг дахин хохирооход хүрэхүйц арга барилаар ажиллаж байгааг ХЭҮК буруутгажээ. Ингэснээр халдвартай иргэний регистр, гэрийн хаяг зэрэг хувийн нууц задруулсан тохиолдлууд буурч төрийн байгууллагууд иргэний хувийн нууцыг хамгаалах, нэр төрд халдахгүй байхад анхаарч эхэлсэн байна.

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө