Хойд Солонгосын тээвэр цар тахлаас болж зогссон тул Оросын дипломатчид түрдэг тэргээр нутаг буцжээ

Хойд Солонгосын тээвэр цар тахлаас болж зогссон тул Оросын дипломатчид түрдэг тэргээр нутаг буцжээ

Хойд Солонгос улс цар тахлын улмаас хил болон зорчигч тээврээ түр зогсоогоод байгаа тул өчигдөр ОХУ-ын дипломатчид түрдэг тэргээр эх орондоо ирсэн байна.

Тодруулбал, өчигдөр Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яамны найман ажилтан гэр бүлийн хамт түрдэг тэргэн дээр ойр зуурын ачаагаа тавин, нэлээд хэцүү зам туулж эх орондоо иржээ. Дипломатчид хил хүртэл автомашинаар зорчсоны дараа хоёр улсыг тусгаарладаг Түмэн голын гүүрэн дээгүүр төмөр зам дээр тавьсан түрдэг тэргээр зорчсон бөгөөд нийт нэг километр гаруй замыг дээрх маягаар туулжээ. Тэдний дунд насанд хүрсэн ганцхан эрэгтэй байсан тул амарч зогсох байдлаар тэргээ түрсээр эх орондоо хөл тавьсан байна.

Түмэн голыг гаталж, эх орондоо ирснийх нь дараа тэднийг ОХУ-ын гадаад хэргийн яамны ажилтнууд угтаж, автобусаар Владивосток хотод хүргэжээ. Дипломатчид тэндээс нисэх онгоцоор гэртээ харих юм байна.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.