Б.Батцэцэг: Гадаадын нислэгийг сэргээх яриа хэлэлцээр хийж байна

Б.Батцэцэг: Гадаадын нислэгийг сэргээх яриа хэлэлцээр хийж байна

Гадаад харилцааны яамнаас иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр тус яамны сайд Б.Батцэцэг хилээ үе шаттайгаар нээх талаар ярьлаа. Тэрбээр “Агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээр хийж байна. Энэ хүрээнд эхний ээлжид ирэх сарын сүүлээр Солонгосын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байна.

Иргэдийг агаарын замаар татан авахаас гадна хөрш орнуудаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг ГХЯ-наас УОК-т танилцуулсан. ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ гаргаад байсан 43 иргэнийг Алтанбулаг боомтоор татан авсан.

Ийнхүү өнөөдрийн байдлаар 29,385 иргэнээ дэлхийн 93 улсаас зохион байгуулалттайгаар эх оронд нь ирүүлээд байна. Агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22,675 иргэн, авто замын боомтоор 6,710 иргэн эх орондоо ирлээ" гэв.