ХҮН-ын даргаар Т.Доржхандыг бүртгэх шүүх хурал хойшилжээ

ХҮН-ын даргаар Т.Доржхандыг бүртгэх шүүх хурал хойшилжээ

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Их хурал нэгдүгээр сарын 14-ны өдөр болсон байдаг. Хуралд 120 төлөөлөгч оролцсон бөгөөд тус намын дарга Б.Найдалааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Т.Доржхандыг намынхаа даргаар томилсон байдаг.

Мөн ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч П.Ганзоригийг томилсон гэх мэдээлэл бий. Тэгвэл тус намаас Улсын дээд шүүхэд хандаж “Хөдөлмөрийн үндэсний намын даргын өөрчлөлт бүртгүүлэх тухай хүсэлт” гаргасан байна. Харин тус хурал өнөөдөр /2021.02.26/ болох байсан “шүүх хуралдаан хойшлогдсон” байна.