Ял эдэлж буй М.Энхсайханыг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай эргэж, очжээ

Ял эдэлж буй М.Энхсайханыг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай эргэж, очжээ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд шүүхээс оноосон 4 жилийн хорих ялыг зарим эх сурвалжууд хэлмэгдүүлэлт гэдэг. Учир нь түүнийг 2014 онд 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан Lexus 570 автомашиныг 130 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан юм. 

Харин түүнд ял оноосон анхан шатны шүүгчтэй холбоотой видео бичлэг гарч, олны шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл АН-ын нарийн бичгийн дарга асан О.Магнай өчигдөр /2021.02.26/ -ны өдөр хорих ангид ял эдэлж буй М.Энхсайханыг эргэж, очин уулзсан байна. 

Тэрээр энэ тухайгаа twitter хуудастаа “Өнөөдөр М.Энхсайхан Ерөнхий сайдтай очиж уулзсан. Реформатор хүн гэж  хорих ангийн номын санд хүртэл шинэчлэлээ хийж л байна. Яг л Shawshank redemption кино шиг. Нэг өдөр Анди шиг гараад ирнэ дээ” гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө