Д.Жаргалсайхан: Асуудлыг судалж, олон нийтэд бодитой хүргэсэн хөдөлмөр, агуулгын  рекламын хөлс

Д.Жаргалсайхан: Асуудлыг судалж, олон нийтэд бодитой хүргэсэн хөдөлмөр, агуулгын рекламын хөлс

Өнгөрөгч нэгдүгээр сарын 20 –ны өдөр сэтгүүлч Д.Жаргалсайхан хөтлөн явуулдаг DeFacto мэтгэлцээн, ярилцлагын нэвтрүүлэг “Уран олборлолт аюулгүй юу” гэсэн сэдвийг хөндсөн байдаг. 

Тус нэвтрүүлэгт Мон-Атом ХХК-ийн дэд захирал З.Дамдинсүрэн, нөгөө талаас “Автомашинтай жагсаал” хөдөлгөөний зохицуулагч Б.Цэгмэд гэх иргэн оролцсон байдаг. Тэгвэл  тус нэвтрүүлгийн төлбөр байж болзошгүй 5 сая гаруй төгрөгийг төрийн өмчит Мон-Атом компаниас Жей Ди Эф компани руу шилжүүлжээ. 

Эх сурвалж: shilendans.gov.mn

Харин энэхүү мэдээлэлд сэтгүүлч Д.Жаргалсайхан “тухайн асуудлыг 2 талаас нь  судалж, хөндөж, олон нийтэд бодитой хүргэсэн хөдөлмөр, агуулгын  рекламын хөлс. Агуулгын хувьд аль нэг талд давуу байдал олгоогүйг та харсан биз. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл рекламаар явдаг. Контент бүр дээр реклам байдаггүйг та мэднэ дээ” хэмжээ. 




Өнөөдөр бич өдөр

8 минутын өмнө